“ЭМ ЭС ЭЛ” ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод журмын хүрээнд эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг зохион байгууллаа. Энэ удаагийн үзлэгийг “УЛААНБААТАР СОНГДО” эмнэлэгт амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт ажилтнууд урьдчилсан шинжилгээ, үзлэгт хамрагдаж, эмчийн заавар, зөвлөгөөг авсан. Үзлэгийн үр дүнд ажилтнууд эрүүл мэндийн байдлаа сайжруулах, урьдчилан сэргийлэх талаар чухал мэдээлэл авсан бөгөөд үүний үр дүнд тэдний эрүүл мэндэд анхаарах, илүү идэвхтэй байж ажиллах боломж нэмэгдсэн гэж үзэж байна.
“УЛААНБААТАР СОНГДО” эмнэлгийн хамт олонд чанартай үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлье. Эрүүл мэндийг дээдлэх үйлсэд хамтран ажиллахад үргэлжид амжилт хүсье!
БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2024