Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг ХНХЯ хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь Азийн хэмжээнд анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан төсөл гэдгээрэй онцлогтой. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ хөгжлийн нэгдсэн төв" Дархан-Уул, Дундговь, Дорнод, Архангай, Хөвсгөл болон Ховд аймгуудад "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн жишиг 6 төв"-ийг байгуулна. Уг төслийн хүрээнд 6 аймагт баригдах хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн төв болон Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгын иж бүрэн инженерийн зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.