Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 107 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга.

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 107 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга.
  • 2024-02-26
  • Тилеубек
  • Мэдээ мэдээлэл

АХБ-ны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 107 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга нь 2 давхар, хагас, зоорьтой, тэнхлэгээрээ 37 х 15 метр хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй. Зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй, 6 бүлэг анги, гал тогоо, урлаг заал бүхий барилгыг ашиглалтад оруулах комисс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажиллалаа. Тус 150 ортой шинэ цэцэрлэгийн барилгын зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажил "Набсан" ХХК гүйцэтгэв.