Барилга байгууламжийн төслийн бүх үе шат буюу бэлтгэл ажил эхлэхээс, барилгын ажил дуусч ашиглалтад оруулах хүртэлх бүх үйл явцад бид таньтай хамтран ажиллана.
Барилгын зураг төслийг зохиогчийн зүгээс хяналт тавих нь төслийн чанарыг хангахад, аюулгүй байдлыг шалгахад, мөн хууль, норм, стандартын шаардлагуудыг бүрэн биелүүлэхэд чухал үүрэгтэй. Зураг төслийн зохиогч нь барилгын ажлын явцад хэд хэдэн үндсэн хяналт тавьж ажилладаг:
-
Барилгын ажил эхлэхээс өмнө
- Зураг төслийн дагуу бүх шаардлага хэрэгжиж байгаа эсэхийг шалгана. Ингэхдээ архитектур, инженерийн зураг төслийн зөвшөөрөгдсөн төлөвлөлт, хэм хэмжээг баталгаажуулах болно.
- Бүтээгдэхүүн, материалын сонголтыг хянах, техник эдийн засгийн үндэслэлийг шалгах. Барилгын материал, тоног төхөөрөмжийн чанар, сонголт нь зураг төслийн шаардлага, төсөвтэй нийцэж байгаа эсэхийг хянах.
-
Барилгын явцад
- Барилгын талбайд байнга хяналт тавих. Зураг төслийн зохиогч нь барилгын ажлыг хянах үүрэгтэй бөгөөд инженерийн хяналт, багуудтай хамтран зураг төслийн дагуу ажиллаж буй эсэхийг шалгана.
- Барилгын хийц, бүтэц, инженерийн системийн зохицолыг хянах. Барилгын материалууд, бүтээц, инженерийн шийдлүүд нь зураг төслийн дагуу байж, хэв маяг, бүтэц, аюулгүй байдлын стандартыг хангаж буй эсэхийг үнэлэх.
-
Ашиглалтад оруулахад
- Барилгын ашиглалтын боломжийг шалгах. Бүх инженерийн шийдэл, цахилгаан, дулаан, усан хангамж, агааржуулалтын систем, ослын аюулгүй байдал зэргийг хянан, уг барилгыг ашиглалтад оруулахад тохиромжтой эсэхийг шалгана.
- Гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлд үнэлгээ хийх. Төслийг амжилттай дуусгасан эсэхийг шалгах, тайлан гаргах, барилгын тоног төхөөрөмжийн тохиргоо, үйл ажиллагааг хангах.
-
Төгсгөлийн хяналт ба барилгыг хэрэглэгчид хүлээлгэн өгөх.
- Төгсгөлийн хяналт хийхдээ барилгын бүх үйл ажиллагааг шалгана. Үүнд барилгын бүх хэсгийн чанар, аюулгүй байдал, ашиглалтын нөхцөл зэрэг багтана.
- Барилгын бүх гарын авлага, техник үйлчилгээний зааварчилгаа зэргийг хянаж, хэрэглэгчид бүрэн зөвшөөрөл олгох.