Цэвэр бохир усны инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Төслийн цэвэр бохир усны системийн тооцоо болон төлөвлөлтийг мөрдөгдөж буй барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн ажлын зураг төсөл боловсруулах;
  • Архитектур төлөвлөлтийн дагуу барилгын цэвэр бохир усны шийдлийг оновчтой боловсруулж  Барилга архитектур, бүтээц бусад хэсгийн инженерийн багтай уялдаа холбоотой, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;
  • Барилга угсралтын үе шатанд зохиогчийн хяналт хийж, гүйцэтгэлд хяналт тавих тайлан дүгнэлт гаргах;
  • Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох;
  • Ажлын зураг болон холбогдох бичиг баримтын бүрдлийг хангах, хянах шалгах   шаардлагатай  баримт бичгийг боловсруулах чадвартай байх;
  • Улаанбаатар хотын дэд бүтэц, төвийн шугам сүлжээний талаар мэдлэгтэй байх;
  • Барилгын гадна шугам сүлжээний зураг төсөл боловсруулж байсан бол давуу тал болно;
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Та цэвэр бохир усны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай, мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
  • AutoCAD дээр зураглал боловсруулах чадвартай байх;
  • Revit болон BIM программын мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Англи хэлний бичгийн болон ярианы анхан дунд түвшинтэй.
  • Барилгын хууль тогтоомж, норм, дүрэм стандартын талаар мэдлэгтэй.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх /тайлан төлөвлөгөө/
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай байх 
  • Шинийг илэрхийлэгч орчин үеийн технологийн шийдэлд нийцүүлэн ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай,
  • Эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;
  • Олон нийтийн үйл ажилгаанд идэвхи санаачлагатай оролцох
  • Цаг баримталдаг, ажлын ачаалал даах чадвартай
  • Томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно