БАРИЛГА БҮТЭЭЦИЙН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  • Барилгын ажил эхлүүлэх шаардлагатай зураг төсөл, төсөв, гэрээ, ажлын график болон бусад бичиг баримтуудыг бэлтгэх,
  • Барилгын зураг төслийн дагуу барилгын угсралтын ажлыг зөв, чанартай уялдуулан зохион байгуулах,
  • Гүйцэтгэгчийн угсралтын ажил нь зураг төслийн дагуу хийгдэж буй эсэхэд өдөр тутмын хяналт тавих хэрэв чанарын шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй тохиолдолд барилга угсралтын удирдлагад цаг алдалгүй мэдээлэн арга хэмжээ авахуулах,
  • Талбай дээр шаардлагатай хэмжилтийн ажлыг хийх,
  • Зураг болон үйл явц зөрүүтэй байгаа тохиолдолд төслийн удирдагчийн зөвшөөрөлтэй уялдуулах,
  • Зураг төсөлд тусгагдсан материалын түүвэр, тоног төхөөрөмжийн сонголт хийхэд санал оруулах,
  • Хүлээж авсан түүхий эд материал чанарын шаардлага хангаж буй эсэх тухай төслийн удирдагчдад танилцуулах,
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Та иргэний барилгын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай, мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
  • Материалын тооцоо, технологийн шийдэл болон судалгаа хийх чадвартай, 
  • AutoCAD дээр зураглал боловсруулах чадвартай байх;
  • Revit болон BIM программын мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Англи хэлний бичгийн болон ярианы анхан дунд түвшинтэй.
  • Барилгын хууль тогтоомж, норм, дүрэм стандартын талаар мэдлэгтэй.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх /тайлан төлөвлөгөө/
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай байх 
  • Шинийг илэрхийлэгч орчин үеийн технологийн шийдэлд нийцүүлэн ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;
  • Олон нийтийн үйл ажилгаанд идэвхи санаачлагатай оролцох
  • Цаг баримталдаг, ажлын ачаалал даах чадвартай
  • Томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно