Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор

Чингэлтэй уулын энгэр бэлд дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөг, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, газрын теннисний талбай болон амралт аялал жуулчлалын иж бүрэн цогцолборын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Тус цогцолбор нь хөнгөн атлетик, хөл бөмбөгийн төрлүүдээр тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Энэхүү хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбай нь 1000 үзэгчдийн суудалтай, 105x68 метр олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн замаас бүрдсэн бөгөөд спортын олон төрөлт олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой юм.

  • Төслийн нэр:
  • Талбай:

    460m²

  • Он:

    2021

  • Захиалагч:
  • Байршил: