Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Барилгын цахилгааны монтаж угсралт, галын дохиолол, камер домофон угсралт хийх
  • Төслийн цахилгаан автоматжуулалтын угсралттай холбоотой тооцоолол хийх, шийдэл болон ажлын зураг гаргах
  • Холбогдох туршилт, тохируулгын ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих
  • Гадна болон дотор цахилгааны бүх төрлийн зураг уншиж, тооцоо хийх, түүвэр гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Холбоо дохиолол, реле хамгаалалт, цахилгааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Автоматжуулалтын алдааг аналитик байдлаар шалгаж шаардлагатай туршилтыг хийх, программын функцыг оновчтой тодорхойлох
  • Цахилгааны онолын мэдлэгтэй, схем, ажлын зураг уншдаг
  • Компьютерийн программ дээр ажиллах чадвартай
  • Ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих чадвартай
  • Холбоо дохиолол, автоматикийн ажлын талаар мэдлэгтэй эсвэл сурч хөгжих өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой бол давуу тал болно.