Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Компанийн хэрэгжүүлж буй өндөр зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний барилгын халаалт агаар сэлгэлтийн тооцоог хийж, Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн ажлын зураг төсөл боловсруулах
  • Шинэ технологи, барилгын материалын судалгаа хийж дэвшилтэт шийдлийг эрэлхийлэх
  • Архитектур төлөвлөлтийн дагуу зөвлөх инженерийн удирдлагын дор барилгын халаалт агаар сэлгэлтийн шийдлийг оновчтой боловсруулжархитектор, инженерүүд,  зураг төслийн багтай уялдаа холбоотой ажиллах
  • Угсралтын ажлын технологид нийцүүлэн, тогтмол хуваарийн дагуу угсралтын ажлын явцад төслийн талбайд  зохиогчийн хяналт хийж, гүйцэтгэлд хяналт тавих
  • Улаанбаатар хотын дэд бүтэц, төвийн шугам сүлжээний талаар мэдлэгтэй,олон нийтийн болон орон сууцны өндөр барилгын тооцоо хийж байсан туршлагатай байх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Халаалт агаар сэлгэлтийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Салбартаа 3-с дээш жил ажилласан туршлагатай, мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
  • Autocad, Revit,MS office болон салбарын бусад компьютерын хэрэглээний программын мэдлэг сайн байх
  • Мэргэжлийн өндөр мэдрэмжтэй, шинийг илэрхийлэгч орчин үеийн технологийн шийдэлд нийцүүлэн ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх ур чадвартай байх 
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх