Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Барилгын ажил эхлүүлэх шаардлагатай зураг төсөл, төсөв, гэрээ, ажлын график болон бусад бичиг баримтуудыг бэлтгэх,
  • Барилгын зураг төслийн дагуу барилгын угсралтын ажлыг зөв, чанартай уялдуулан зохион байгуулах,
  • Гүйцэтгэгчийн угсралтын ажил нь зураг төслийн дагуу хийгдэж буй эсэхэд өдөр тутмын хяналт тавих хэрэв чанарын шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй тохиолдолд барилга угсралтын удирдлагад цаг алдалгүй мэдээлэн арга хэмжээ авахуулах,
  • Талбай дээр шаардлагатай хэмжилтийн ажлыг хийх,
  • Зураг болон үйл явц зөрүүтэй байгаа тохиолдолд төслийн удирдагчийн зөвшөөрөлтэй уялдуулах,
  • Зураг төсөлд тусгагдсан материалын түүвэр, тоног төхөөрөмжийн сонголт хийхэд санал оруулах,
  • Хүлээж авсан түүхий эд материал чанарын шаардлага хангаж буй эсэх тухай төслийн удирдагчдад танилцуулах,
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Иргэний барилгын инженер
  •  Мэргэшсэн инженер /Давуу тал болно/
  •  Мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан байх
  •  Багаар ажиллах, Харилцааны соёл, Хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Шаардлага өндөртөй, албаны болон хувийн нууц хадгалах, ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
  • Төсөл хэрэгжүүлэх үе шат бүрийг мэддэг байж, барилгын баримт бичгийн бүрдлийг хангаж ажиллах, 
  •  Зургийн програм дээр ажилладаг байх, 
  • Материалын тооцоо, технологийн шийдэл болон судалгаа хийх чадвартай, 
  • Эерэг хандлагатай 
  • Багаар болон бие даан ажиллах бүрэн чадвартай байх.